Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

2025-06-09 14:14:00

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхлээд байна. Бага хурал нь 330 гаруй гишүүнтэй бөгөөд 60 гаруй хувь нь ирснээр эхэлжээ. 

Тус хурлыг өнөөдөр 11:00 цагт товлосон ч Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг хэлэлцсэнтэй холбоотойгоор хойшилсоор сая эхэлж буй юм. 

МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхдээ одоогийн нөхцөл байдалд илүү тохирох кандидат гэж үзжээ. Учир нь, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болсон, мөн нам дотор үүссэн хагарал зөрчлийг намдааж чадна гэж итгэл хүлээлгэсэн байна. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Бага хурал руу оруулж дэмжлэг хүлээсний дараа УИХ-д өргөн мэдүүлэх процесс эхэлнэ. Хуульд зааснаар ирэх долдугаар сарын 3-н гэхэд шинэ Засгийн газар байгуулагдсан байх ёстой. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.