Г.Тэрбишдагва: Одоо бол МАН дангаараа засаглаасай гэдэг байр суурьтай байна
2025-06-09 13:28:00

МАН-ын Бага хурал эхлэхийн өмнө УИХ-ын гишүүд, намын гишүүд, улс төрчид цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлсээр байна.
Энэ үеэр намын гишүүн, улс төрч Д.Тэрбишдагва "Шинэ Ерөнхий сайд дангаараа Засгаа байгуулах ёстой. Зарчим, хуулиа барьж чадаагүй учраас Засаг огцорлоо. Би нам дамжсан, олигарх бүлэглэлд хамаардаггүй хүний хувьд өөрийн байр суурийг хэнд ч, ямар ч үед чөлөөтэй илэрхийлдэг.
Бага хуралд ч өөрийн байр суурийг илэрхийлнэ. Зарчмаа баримталж, хуулиа хэрэгжүүлж, намын гишүүддээ итгэх хэрэгтэй. Тэгж байж дотоод зөрчил багасна. Одоогоор хэний нэр орж ирэхийг сайн мэдэхгүй байна. Г.Занданшатарыг би нэг зүйл дээр үнэлдэг.
Би хоёр удаа Оюу толгойн гэрээг шалгаахад Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа гэрээг дэмжсэн, УИХ-ын дарга байхдаа гэрээ хэлэлцээрийн тогтоол гаргаж байсан учраас гадна дотнын бүлэглэлд хамаардаггүй гэж үзсэн. Тойрогт ялж чадаагүй хүн Ерөнхий сайд болсон хоёр тохиолдол бий. Миний санахын Ц.Элбэгдорж, С.Баяр нар гишүүн биш байхдаа Ерөнхий сайд болж байсан" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.