Албан хаагчдын орон сууц болон архивын барилгын шав тавих ёслол боллоо

2025-06-06 12:35:00

Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын зориулалттай барилга болон албан хаагчдад зориулсан орон сууцны барилгын шав тавих ёслол 2025 оны зургаадугаар сарын 5-ны өдөр болж өндөрлөлөө.

Тус ёслолд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагууд, УБЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Болдхүү, газар, хэлтсийн дарга нар, ажлын хэсгийн албан хаагчид, “Буянт Шарга Констракшн” ХХК-ийн захирал Н.Болдбагана болон бусад холбогдох төлөөлөгчид оролцлоо.

Албан хаагчдад зориулсан орон сууц нь нийт 2 блок, 16 давхар бөгөөд нийт 15,660 м.кв талбайг хамрах юм. Харин архивын зориулалттай барилга нь 1,500 м.кв талбайтай, хоёр давхар (зоорийн давхартай) байхаар төлөвлөгджээ. Уг архивын барилгын нийт өртөг нь 6 тэрбум төгрөг бөгөөд гүйцэтгэгч “Буянт Шарга Констракшн” ХХК 100 хувь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж гүйцэтгэх юм.  

Архивын барилга болон орон сууцны барилгыг 2026 оны 4-р улиралд бүрэн дуусгаж, захиалагч талд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй барилгын ажил эхэллээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.