Монгол Улс Go Mongolia Үндэсний брэндийн дор KOTFA 2025 үзэсгэлэнд оролцож байна

2025-06-05 14:10:00

Монгол Улсад өнгөрсөн онд ирсэн нийт жуулчдын 24 хувийг Бүгд Найрамдах Солонгос Улсын жуулчид эзэлж байгаа нь хоёр улсын аялал жуулчлалын харилцаа эрчимтэй хөгжиж байгааг харуулж байна. Иймд уг өсөлтийг хадгалах, цаашид улам нэмэгдүүлэх зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Театр, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон МОКТА салбар холбооны 9 тур оператор компанийн 28 төлөөлөл хамтран “Go Mongolia” Үндэсний брэндийн дор тус үзэсгэлэнд оролцож байна.

“Korea World Travel Fair” (KOTFA) нь 40 жилийн түүхтэй, 40 гаруй улс оролцдог, дотоод гадаадын албан ёсны аялал жуулчлалын байгууллагууд оролцож, ивээн тэтгэдэг Бүгд Найрамдах Солонгос Улс дахь хамгийн том олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн юм. Уг үзэсгэлэн нь улс орнууд өөрсдийн аялал жуулчлалын нөөц боломж, өв соёлоо сурталчлан таниулах боломжийг бүрдүүлдэг төдийгүй гадаад, дотоод болон орон нутгийн аялал жуулчлалыг уялдуулан олон улсын бизнесүүдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай зах зээлийн орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг байна.

Үзэсгэлэнгийн хүрээнд жуулчдад зориулсан мэдээлэл түгээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчлах, бизнес уулзалтууд хийх, ардын урлаг, соёлын тоглолт зохион байгуулах зэргээр өргөн хүрээний арга хэмжээ зохион байгуулах юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.