Ш.Энхсаран: Эрчим хүчний удирдлагуудын алдаатай шийдвэрүүдийн балгийг 10 хүн амь насаараа төлчихөөд байна 

2025-06-05 13:27:00

"ДЦС-3" ТӨХК-д гарсан үйлдвэрлэлийн осол болон хүний амь эрсэдсэн асуудлаар болон эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын тухай МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2025.06.05/ мэдээлэл хийлээ.

Ш.Энхсаран: Өнгөрсөн өдрүүдэд болсон харамсалтай ослын эцсийн дүгнэлт гараагүй учраас би тэр тухай ярихгүй. Харин би өнөөдөр эрчим хүчний салбарт байдал яг ямар байгаа тухай мэдээлэл өгье. 

Нэгдүгээрт, өнөөдрийг хүртэл ЗГ эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах хороонуудын алдаатай шийдвэрүүдийг өнөөдрийг хүртэл салбарын ажилчид нуруун дээрээ үүрч ирлээ. 

Цалин хөлс, техник төхөөрөмжийн шинэчлэл, эрүүл ахуй, аюулгүй байдал хангагдаагүй нөхцлийг нуруун дээрээ үүрч ирлээ. Өнөөдөр бид хэнд харьяалагдаж хэнээр хамгаалуулах аа ч, бидний шийдвэрийг хэн гаргах ёстой ч мэдэхгүй. Бие бие рүү түлхсээр аргаа барж байна бид. 

Хоёрдугаарт, бидэнд эрүүл ажиллах амьд үлдэх баталгаа алга. Эрчим хүчний салбар өөрөө онцлог салбар учир энд ямар нэг мэргэжлийн бус хүн ирж ажиллах ёс байхгүй. Шинэ ажилтныг 3 сараас 1 жил хүртэл хугацаанд дагалдуулж байж ажиллах эрхийг нь өгдөг. Гэтэл цалин хөлс хангалтгүй зэрэг шалтгаанаас хүн тогтохгүй бид хүний нөөцийн дутагдалд ороод байна. 

Гуравдугаарт, бид аюулгүй ажиллагааны дүрмийг хуучны Оросын тоноглол дээр мөрдөж байгаа. Гэтэл одоо өнөөдөр гуравдагч орноос орж ирсэн тоног төхөөрөмж суурьлагдсан байна. Тиймээс техник технологи аюулгүй ажиллагааны дүрмээ шинэчлэх шаардлагатай байна. Энэ ажил 2-3 жил гацсан байдалтай байна. Энэ мэт асуудлаас бид шаардлагатай засвар үйлчилгээгээ хийж чадахгүй байна. Дүрмээ баримтла гэдэг хэрнээ асуудал гарахад дүрмээ зөрч гэдэг үүргийг удирдлагаас өгдөг. Бид удирдлагын шийдвэрийг л дагадаг. 


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.