Монгол Улсын Далайн захиргаа БНСУ-тай хамтран ажиллана

2025-06-05 12:11:00

Монгол Улсын Далайн Захиргаа Болон БНСУ-Ын Хөлөг Онгоц Эзэмшигчдийн Холбоо Далайн Салбарт Хамтран Ажиллах Тухай Харилцан Ойлголцлын Санамж Бичигт Гарын Үсэг Зурлаа.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын далайн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, хөлөг онгоцны бүртгэлийг чанаржуулах, далайн тээврийн бодлого, хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон талын мэдээлэл солилцох боломж бүрдэх юм.

БНСУ-ын Хөлөг онгоц эзэмшигчдийн холбоо нь “HMM”, “Чангым олон улсын ачаа тээвэр”, “Кореа шиппинг” зэрэг 155 гишүүн байгууллагыг нэгтгэсэн бөгөөд их далайд болон эрэг орчмын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг томоохон байгууллага юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.