Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2025-06-05 12:03:00

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг 3 дугаар багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 230 км, сумын төвөөс Баруун хойд зүгт 71 км-т орших Шааны уул гэдэг газар 6-р сарын 4-ний 18:22:57 цагт 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 18:31 цагт ООГХ-ээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна.
Улаан-Уул, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газруудаас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн. Мөн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын орлогчоос тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн гэв.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.