“Монголчууд: Хоёр цаг хугацаа” ОУ-ын үзэсгэлэн Швейцар, Герман улсад дэлгэгдэнэ
2025-06-04 19:02:00

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран Щвейцарын Холбооны улсын Цюрих хотын Ритберг музейд "Монголчууд: хоёр цаг хугацаа" нэртэй олон улсын үзэсгэлэнг 2025 оны 10 дугаар сард, ирэх онд Германд Улсад гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
Франц улсад 2024 онд гаргасан “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн Европын тухайн жилийнхээ шилдэг үзэсгэлэнгээр шалгарч байсан. Энэ нь Чингис хаантай холбоотой өв соёл, түүхийн дурсгалуудыг дэлхий нийтээр сонирхож байдгийн баталгаа юм.
ССАЖЗЯ монгол хүн бүрийн бахархал, үнэт зүйл болсон эзэн Чингис хаан, түүний өв соёлтой холбоотой томоохон бүтээн байгуулалт, олон улсын хурал зөвлөгөөн, үзэсгэлэн, арга хэмжээг тогтвортой зохион байгуулах замаар дэлхий нийтэд Монгол Улсыг сурталчлан таниулсаар байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.