Шинэ Ерөнхий сайд томилогдтол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

2025-06-03 11:58:00

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх тогтоолыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнийн горимын саналын дагуу нууцаар буюу цаасаар санал хураалт явуулсан юм.

Санал хураалтын комисс дүнг танилцуулахад, нийт 82 гишүүн оролцсоны 44 нь дэмжиж, 38 нь татгалзжээ. Гэхдээ нийт 126 гишүүний олонх нь дэмжиж чадаагүй тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцсон. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж хуульчилсан байдаг.

Иймд дараагийн Ерөнхий сайд томилогдтол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үүргээ гүйцэтгэнэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.