Л.Оюун-Эрдэнэ: Цаг хугацаа өнгөрнө, ХҮН, АН,МАН-ын хамтрал түүх болж үлдэнэ

2025-06-02 14:46:00

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хуралдаан эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн 18 нь дэмжлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд биечлэн оролцож, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийн талаар танилцуулга хийлээ.

Тэрбээр “Та бид хамтдаа 2024 оны ээлжит сонгуулийг 126 гишүүнтэй, холимог тогтолцоотой анхны сонгуулийг хийсэн. Сонгогчдын саналыг гээхгүй байх, аль болох парламентын засаглал төгөлдөржиж байх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийсэн гурван нам хамтарч Засгийн газар байгуулах нь зүйтэй гэж үзсэн.

Тухайн үед олонхийн санал авсан нам дангаараа яагаад Засгийн газраа байгуулдаггүй юм бэ гэдэг шүүмжлэлтэй олон асуудал байсан. Гацсан том төслүүд байна, зориг гаргаад шийдэл гаргая гэдэг агуулгаар хамтарсан Засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэж үзсэн.  Хамтарсан Засгийн газрын флатпорм бол Үндсэн хуулийн флатпорм.

Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх өдрөө хмтарч засаглах нь зүйтэй юм аа гэдэг энэ ерөнхий зарчим идеалогийг гаргасан гэдэг тайлбар хийж, хурдтай хөгжлийн төлөөх зориг хэмээх уриатайгаар хоёр намтай гэрээ байгуулж хамтарсан Засгийн газрыг байгуулсан.

Хамтарсан Засгийн газар байгуулагдан ажлаа эхэлснээс хойш 10 сарын хугацаа өнгөрч байна. Хөгжлийн 14 мега төслийг зарлаж, олон жил гацсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Ганцмод –Гашуусухайтын хил холболтын төмөр зам, Ораногийн хөрөнгө оруулалтын гэрээ, нийслэл дээр гацсан дэд бүтцийн томоохон асуудлыг шийдвэрлэх, бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд томоохон зорилтыг дэвшүүлэх зэрэг бодлогын үр дүн энэ 10 сарын дотор гарсан нь бодитой. Хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа журмын нөхөд, Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууддаа талархал илэрхийлэх нь зүйтэй. Цаг хугацаа өнгөрнө, энэ нь өөрөө түүх болж үлдэнэ.


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.