АН-ын найман сайд Засгийн газраас гарах өргөдлөө өгчээ
2025-06-02 14:35:00

Хамтарсан Засгийн газраас АН-ын найман сайд гарах өргөдлөө өгснийг намын дарга болон сайд нар нь мэдээллээ. Энэ талаар намын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр "Найман сайд өргөдлөө өгсөн. Бид цаашид МАН-тай хамтрах боломжгүй" гэсэн юм.
Тэгэхээр Ардчилсан намын дараах сайдууд өгнө гэсэн үг. Тодруулбал,
- Шадар сайд Л.Гантөмөр,
- Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл,
- Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа,
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан,
- Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь,
- Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүү,
- Монгол Улсын сайд, "20 минут"-ын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн,
- Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр нар суудлаа өгнө гэсэн үг.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.