МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна
2025-06-02 12:09:00

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.06.02/ ээлжит хуралдаан эхлээд байна. Бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх учиртай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийнхээ хуралд орсон байна. Мөн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар уг хуралд оролцож байгаа аж.
Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тул үүний өмнө бүлэг саналаа багцлах учиртай. УИХ дахь МАН-ын бүлэг нь нийт 68 суудалтай. Үүнээс 37 нь Ерөнхийлөгчийн талд буюу Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй гэдэг байр суурь барьж байгаа бол 31 нь итгэл үзүүлнэ гэдэг байр суурь барьж байна гэх мэдээлэл бий.
Иймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг, мөн ИЗНН, Үндэсний эвслийн гишүүдээс өгөх санал хураалт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалдаа үлдэх үү, аль эсвэл огцрох уу гэдэг асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг хүлээх болж буй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.