ЦЕГ:''Зуны зугаа'' шоуны үеэр 35 дуудлага бүртгэгдсэн

2025-06-02 11:45:00

Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан "Зуны зугаа" шоу тоглолтыг зохион байгуулагч, тухайн тоглолтын үеэр аюулгүй байдлыг ханган ажиллах харуул хамгаалалтын байгууллага мөн тухайн тоглолтын үеэр худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад албан шаардлага хүргүүлсэн. Тоглолтын үйл ажиллагаанд цагдаагийн 140 алба хаагч хяналт тавьж ажилласан. Энэ явцад 10 хутга,  зодооны хэрэгсэл хоёр, алдаж гээгдсэн 18 эд зүйлийг олж тогтоож, өгсөн. 

Мөн насанд хүрээгүй хүүхэд архи согтууруулах ундаа ууж, хэрэглэн төөрсөн 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Тухайн тоглолтын үеэр эрүүл мэндэд хохирол учирсан гурван хүн эмнэлгийн тусламж авч, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоосон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.