“Аялал жуулчлалын сургалтын төв” албан ёсоор нээлтээ хийлээ

2025-05-29 18:50:00

Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхжуулах чухал ач холбогдол бүхий “Аялал жуулчлалын сургалтын төв” албан ёсоор нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй 5.5 тэрбум вонийн төсөвт өртөг бүхий “Аялал жуулчлалын сургалтын төв” нь зуны тэргүүн сарын шинийн хоёрны билэгт сайн өдөр үйл ажиллагаагаа эхлүүлж байна. 

Өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүлж буй тус төв нь нэг ээлжиндээ 200 хүн, жилд 20 мянган хүн сургах боломж бүхий цогц төв юм. 

Иймд цаашид энэхүү төвөөр дамжуулан хүний нөөцөө чадавхжуулах, мэргэшүүлэх тогтолцоог бүрдүүлж, сургалт, дадлагын хөтөлбөрүүдийг тогтмолжуулж, мэргэжлийн боловсон хүчнийг үе шаттай бэлтгэхээр төлөвлөж байна. 

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг хувийн хэвшил дээр тулгуурлан хөгжүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн арга хэмжээний хүрээнд:

Монгол Улсын аялал жуулчлалын дунд хугацааны стратеги,

“Go Mongolia 2.0” хөтөлбөр,

Аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг аялал жуулчлалын салбарын хувийн хэвшлийн төлөөллүүдэд дэлгэрэнгүй танилцуулжээ. 
 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.