Итгэл хүлээлгэх эсэхийг УИХ шийдсэний дараа Ерөнхий сайд нээлттэй ярилцлага өгнө гэв

2025-05-29 15:38:00

Хэвлэл мэдээллийн редакцууд нэгдэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг олон нийтэд нээлттэй байдлаар сэтгүүлчидтэй ярилцахыг шаардсаны хариуг ЗГХЭГ-аас өчигдөр өгсөн байна. Энэхүү хариунд "Үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан Ерөнхий сайдын зүгээс "Итгэл хүлээлгэх тухай" УИХ-ын тогтоолын төслийг 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр хүргүүлээд байна. 

УИХ-аас итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа Ерөнхий сайдаас хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй ярилцлага өгөхөөр мэдэгдсэн" гэжээ. 

https://dorgio.mn/uploads/2025/05/8775004969caf68e37a4e6d3cf31d297.jpg

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.