Сонгинохайрхан дүүргийн шүүх “НАСАНД ХҮРЭЭГҮЙ ГЭРЧ ХОХИРОГЧИЙН“ тусгайлсан өрөөтэй боллоо

2025-05-29 11:39:00

Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд насанд хүрээгүй гэрч, хохирогчийн тусгайлсан өрөөг тохижууллаа. Тус өрөө нь шүүх хуралдаанд оролцож буй хүүхдүүдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ийнхүү өнөөдөр нээлтээ хийж буй шүүхийн насанд хүрээгүй гэрч, хохирогчийн тусгайлсан өрөө нь шүүх хуралдаанд оролцож байгаа хүүхэд шүүхээр тайван үйлчлүүлэх, ялангуяа хүүхдийг гэмт этгээдтэй нүүр тулгахгүйгээр шүүх хуралдаанд тайван оролцуулж, тэдний эрхийг хамгаалах, сэтгэл зүйн онцлогийг харгалзаж, айдасгүй тав тухтай хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн түүнчлэн тусгайлсан өрөөтэй болсноор онлайн хэлбэрээр хүүхдийг шүүх хуралдаанд оролцуулах боломж бүрдэж байгаа аж.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.