Байгалийн түүхийн музейг хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих төв болгон хөгжүүлнэ

2025-05-28 18:14:00

Байгалийн түүхийн музейг оролцоонд суурилсан соёл, шинжлэх ухааны орон зай, хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих төв болгон хөгжүүлэхээр олон улсын зөвлөх үйлчилгээний “Лорд культурал ресорсес” компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Богдхан уулын дархан цаазат газрын "Их тэнгэрийн ам"-д байрлалтай Монгол Улсын музейн түүхэн дэх хамгийн том хэмжээтэй буюу 41,757.6 м² талбай бүхий “Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музей”-н барилгын бүтээн байгуулалтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн хөгжлийн стратегийн чиг хандлага, тэргүүлэх чиглэл, музейн эрхэм зорилгыг өргөн хүрээнд тодорхойлж, үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөө боловсруулахаар дэлхийн 61 оронд 2,900 орчим төслийг хэрэгжүүлсэн 45 жилийн туршлагатай “Лорд культурал ресурсес” компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Тус гэрээний хүрээнд музейн үзэл баримтлалын шинжилгээ ба хөгжлийн стратеги боловсруулах, музейн зай талбай, зохион байгуулалт болон үйл ажиллагаанд үнэлгээ хийх, музейн агуулгын судалгаа ба хөгжүүлэлт, үзэсгэлэнгийн дизайны төлөвлөлтийг олон улсын түвшинд хийж гүйцэтгэх юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.