"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ц.Бат-Энх тэргүүтэй удирдлагууд "Уурхайчин" соёлын ордонд одон тараах үйл ажиллагаа зохион байгуулуулахгүй гэжээ

2025-05-27 14:26:00

"Эрдэнэт үйлдвэр"-ийнхэн ээжүүдээсээ мөнгө нэхэж, "Уурхайчин" соёлын ордноо харамласны улмаас Эрдэнэтийн ээжүүд гудамжинд "Алдарт эхийн одон"-гоо гардаж авахаар болжээ

Зургадугаар сарын 1-нд Орхон аймгийн 378 ээж "Алдарт эхийн одон"-гоо гардаж авна. Ингэхдээ Амарын талбайдаа буюу гудамжинд гардаж авахаар болжээ.

Учир нь, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ц.Бат-Энх тэргүүтэй удирдлагууд ээжүүдээс "Уурхайчин" соёлын ордноо харамлаж, үйл ажиллагаа зохион байгуулуулахгүй гэжээ. Хэрэв арга хэмжээ зохион байгуулахаар бол заалны түрээс төл гэсэн гэнэ. Орон нутаг, ээжүүд мөнгөгүй учраас ийн Амарын талбайгаа бараадаж байгаа бололтой.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.