Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохиож байна
2025-05-27 12:02:00

Бурхан багшийн их дүйчин өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг бөгөөд нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу амрах юм.
Тэгвэл энэ жил Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохиож байна.
Бурхан багшийн их дүйчин өдөр бурхан багшийн лагшин мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой юм.
Бурхан багшийн их дүйчин өдрийг Монголын сүм хийд болон ард түмэн эртнээс тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлал хэсэг хугацаанд тасарсан боловч 1990 оноос энэ өдрийг энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, ёс заншил, өв соёлоо өвлүүлэх сэдэв агуулга дор өргөн тэмдэглэж иржээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.