Ирэх долоодугаар сард Баянхонгор аймагт нэгдсэн эмнэлэг ашиглалтад орно

2025-05-26 16:28:00

УИХ-ын чуулганы үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ирэх 7 дугаар сард Баянхонгор аймагт нэгдсэн эмнэлэг ашиглалтад орно гэдгийг хэллээ.

Тэрбээр, "Улаанбаатарт байхгүй, том эмнэлэг барьж дууслаа. Өвөрхангай аймагт мөн эмнэлэг барьж байна. Хавдрын эмнэлгийг өргөтгөхөөр энэ оны улсын төсөвт 17 тэрбум төгрөг тавьсан. Санал өгсөн ААН-үүд байхгүй байгаагаас шалтгаалан гурав дахиа тендер зарласан" гэв.

Цалин бага тул хөдөө ажиллах эмч, асрагчид их цөөн байна. Ялангуяа орон байргүй тул хөдөө ажиллах хүн их цөөн байна. Уг нь манай салбарын суурь асуудлыг шийдсэн. Эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжиж байна. Гэвч Сангийн яам эмнэлгийн ажиллагсад үндсэн цалингийнхаа 20 хувиас хэтэрсэн урамшуулал авах ёсгүй гэж хязгаарласан. Ямар бүтцээр, хэдэн хүний орон тоогоор ажиллахаа эмнэлэг бүр өөрсдөө шийднэ. Яам бүхнийг дээрээс шийддэг үе өнгөрсөн. Эмнэлгийн гал тогоог мөн тухайн эмнэлэг шийднэ. Хэрэв аль нэг эмнэлэг тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байвал аймгийн удирдлагууд, Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд хариуцлага тооцох эрхтэй гэдгийг тэрбээр мөн онцоллоо.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.