Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг эцэслэн баталлаа

2025-05-26 13:00:00

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

 Байнгын хорооноос анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгт батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг дэмжье гэдэг томьёоллоор санал хураалт явуулж санал хураалтаар гишүүдийн 80.4 хувийн саналаар горимын санал дэмжигдлээ.

Горимын санал гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн тул Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж 78 гишүүн буюу 76.5 хувийн саналаар хууль эцэслэн батлагдлаа. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл болон, тогтоолд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцэслэн баталлаа.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.