Дараагийн Ерөнхий сайд хэн бэ? 

2025-05-22 15:13:00

Өчигдөр буюу тавдугаар сарын 21-нд болсон МАН-ын бага хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хэрвээ хамтарсан Засгийн газрыг намын бодлогоор дэмжихгүй бол би ажлаа өгнө" гэж мэдэгдсэн. Харин МАН-ын Бага хурлаар шийдвэрээр  “АН-ын Бүлгийн нэр бүхий гишүүд ЗГ-т хамтарч ажиллах гэрээг удаа дараа зөрчсөн үндэслэлээр ЗГ-ын бүрэлдэхүүнээс гаргахаар МАН-ын Бага хурал шийдвэрлэлээ" хэмээн МАН-ын Генсек Я.Содбаатар танилцуулсан юм. Тиймээс одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаас ОГЦРОХ өргөдлөө өгөхөөр болж байна.Тэгвэл түүний дараа хэн байх вэ? 

Одоогоор  МАН  дотор УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, одоогийн засагт Сангийн сайдаар ажиллаж буй Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нарын нэр Ерөнхий сайдад яригдаж байгаа эдгээрээс хамгийн хүчтэй байгаа нь   Б.Жавхлан, Н.Учрал нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжиж байгаа тул хамгийн өндөр магадлалтай нь байна. 

  Сангийн сайд Б.Жавхлан бол Дараагийн Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай. Түүний хувьд банк салбараар мэргэшсэн туршлагатай улстөрч.  1997 оноос хойш банкны салбарт ажилласан одоо бүрэлдсэн танхим дотор эдийн засаг, банкираар мэргэшсэн хүн гэдэг. 

Ерөнхий сайдын суудлын төлөө эртнээс бэлдсэн хүн бол ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гэх шуум бий. 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшин хамгийн олон буюу 50 мянга гаруй сонгогчийн саналаар нэгээр гарч байсан. 

Харин 2024 оны УИХ-ын сонгуулиар тойргоо сольж, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн гишүүн болсон. Мөн 2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 онд танхимаа байгуулсныхаа дараа Цахим хөгжил харилцаа холбооны яамыг байгуулж Н.Учралыг сайдаар ажиллаж  төрийн мэдээллийг цахимжуулах, И-Монголиа платформыг өргөжүүлж олны итгэлийг нэлээд хүлээсэн.  Мөн одоогийн хамтарсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын ажлаа авсан даруйдаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслүүдэд ч идэвхтэй ажиллаж байгаа төдийгүй МАН дотроо ч нэр хүндтэй байна.  

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөнөөс хойш л улстөрд тогтвортой явж ирсэн хүн.  Одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэнийн 2021 оны байгуулсан танхимд Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан.  Мөн өнгөрсөн удаагийн нүүрсний сонсгол дээр ажлын хэсэг ахлан олон нийтээс шударга улстөрч гэх магтаалыг олон сонссон. Одоогоор хамгийн нэр хүнд сайтай улстөрчдийн нэг байна. 

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт УИХ-д тав дахь удаагаа сонгогдож буй гишүүн буюу улстөрийн хувьд маш их туршлагатай улстөрч. Тэрбээр өмнө нь Хууль зүй дотоод хэргийн сайд болон Зам тээврийн сайдаар ажиллаж байсан бол одоо Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаж байгаа. Түүний хувьд 2012-2016 оны МАН бүлэгтээ нөлөө бүхий олон акцыг зохион байгуулж байсан гэгддэг. 

За ямартай ч хэрэв ерөнхий сайд огцорвол орыг нь залгах хүмүүс бэлхэн байна. Хэрэв Ерөнхий сайд огцорчихвол Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шинэ Ерөнхий сайдыг 30 хоног томилох хуультай. 

Мөн, Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж заасанчлан шинэ Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнийг хуульд заасны дагуу томилохоор байна.

Харин, ийнхүү 30 хоногийн дотор томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгчөөс УИХ-ыг тараах шийдвэр гаргана гэж хуульчилжээ.  

Мөн, хэрвээ дээр дурдсанчлан итгэл хүлээлгэх эсхүл огцрох хүсэлт гаргасныг УИХ хэлэлцээд УИХ-аас Ерөнхий сайдад итгэл хүлээлгэсэн бол, эсвэл огцрох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол энэ тухай шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор дахин ийм агуулга бүхий асуудал хэлэлцэхгүй талаар Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсгүүдэд тус тус заажээ. 


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.