Талбай дээр очиж газрын үсэг зурсан Ж.Золжаргал гишүүнд намын зүгээс хариуцлага тооцно гэв

2025-05-21 14:42:00

"Огцрох амархан" жагсаал Сүхбаатарын талбайд найм дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар уг жагсаалыг дэмжиж буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг болон хамтарсан Засгийн газрыг огцруулах саналд УИХ-ын зургаан гишүүн гарын үсэг зураад байгаа билээ. АН-аас тав (Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн, С.Цэнгүүн, Д.Ганбат), ХҮН намын нэг гишүүн (Ж.Золжаргал) гарын үсэг зурсан. Тэгвэл ХҮН намын дарга Т.Доржханд Сүхбаатарын талбайд очиж огцруулах бичигт гарын үсэг зурсан намын гишүүндээ хариуцлага тооцно гэж мэдэгдлээ.

ХҮН намын дарга Т.Доржханд: МАН-ынхан хариуцлагатай бай. ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулахыг ямагт дэмжинэ гэдгээ хэлмээр байна. Бид байгуулсан гэрээгээ зөрчөөгүй. АН-ын болоод ХҮН намын нэг гишүүн талбай дээр очоод гарын үсэг зурсан байна лээ. Энэ асуудал дээр ХҮН намын зүгээс харицлага тооцно гэдгээ хэлсэн. Учир нь ардчиллынхаа зарчмаас ухарсан байна, олон нийтээрээ болноо гэж тохирчхоод ганцаараа очоод гарын үсэг зурж болохгүй гэдгийг хэлсэн. Үүнийг Ж.Золжаргал гишүүн сайн хүлээж авсан. Бид намын дүрмийн дагуу хариуцлагаа хүлээнэ.

Намуудын хуралд өнөөдөр болно. Ардын намын Бага хурал 15.00 цагт болно. Манай намынх 17.30 цагт болно. Ардчилсан нам бас хуралдах юм байна. Энэ хурлуудын үр дүнгээс хамаарч бид Хамтарсан засаг байгуулсан гэрээгээ дүгнэхээр тохирсон.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.