Ч.Лодойсамбуу: Өнөөдөр МАН-ын бага хурлаар Монголчуудын эрх чөлөөний хувь заяа шийдэгдэнэ
2025-05-21 14:14:00

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн хэт тансаглалын асуудлаас үүдэн Ерөнхий сайдыг орлогоо нотло үгүй бол огцор хэмээн шаардаж “Огцрох амархан” жагсаал өнөөдөр 8 дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ асуудал нэлээд өндрийг авч өнөөдөр МАН бага хурлаар хамтарсан засаг цаашид үргэлжлэх эсэх, Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудлаас буух эсэх асуудлууд шийдэгдэж түүнээс гарсан шийдвэр УИХ-аар хэлэлцээд эцэслэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлчдэд хандаж мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр хамтарсан засгийн хувь заяа гэхээс илүү Монголын ард түмний эрх чөлөө, ардчиллын хувь заяа шийдэгдэнэ. Би ажлын шугамаар 5 аймгаар явах томилгоотой байтал эхний 2 аймгаар ороод л наашаа яарч ирлээ. Учир нь өмнөх засаг буух үед буюу ЖДҮ-ийн асуудал хөндөгдөж байхад болж байсан кноп худалдаж авах ажил эхэлсэн сурагтай. Энэ угаасаа нэг их шинэ содон зүйл биш. Гэхдээ шударга байх хэрэгтэй. Кнопонд амлаж байгаа мөнгө дүн нь 2триллион төгрөг гэж сонслоо".
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.