Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэнэ
2025-05-20 17:47:00
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.05.20/-ийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ. Уг хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж байна. Албаны мэдээллээс харахад өнгөрсөн оны байдлаар БНКУ-д Монгол улсын 8036 иргэн оршин сууж байгаагаас 3115 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлдэг. Харин манай улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна. Хоёр улсын иргэдэд тэтгэвэр тогтоож олгохдоо:
- Монголын талаас тэтгэврийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн халуун, хортой, хүнд нөхцөлөөр эрт тогтоохоос бусад өндөр насны тэтгэвэр, Казахстаны талаас өндөр насны тэтгэврийн болон хуримтлалын тэтгэврийн төлбөр гэсэн тэтгэврийн төрлийг хамруулна.
- Хоёр улс өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоохдоо нөгөө талын нутаг дэвсгэрт 1998 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл ажилласан цаг хугацааны хувьд давхцаагүй хугацааг нэгтгэн тооцно
- БНКУ-д 1998 оноос хойш ажилласан хугацаанд ногдох хуримтлалын тэтгэврийг БНКУ-ын хууль тогтоомжийн дагуу тогтоож, олгох, Монгол улсад байнга оршин суухаар гарсан тохиолдолд Монгол улс дахь тэтгэвэр авагчийн дансанд тэтгэврийг шилжүүлнэ.
Энэхүү хэлэлцээрт хоёр улсын цэргийн албан хаасны тэтгэвэр хамаарахгүй байхаар тусгажээ. Мөн Монгол улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


П.Наранбаяр: Багшийн үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох ямар ч эдийн засгийн боломжгүй
Багш нарын цалинг 15-20 хувь нэмэхээр болжээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын их засварын ажил дуусжээ
ХЭН ЮУ ХЭЛЭВ: Багш нарын ажил хаялтын тухай П.Наранбаярын тайлбар
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр төр гутаасан хэмээн шүүхэд өгчээ
Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг
Телеграмм, фэйсбүүк платформ ашиглан иргэдээс 2,8 тэрбум төгрөг залилсан этгээдийг баривчилжээ
Г.Ялалт: Хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ
Увс аймагт мал тууж яваад сураггүй болсон 67 настай иргэнийг эрэн хайж байна
Чингэлтэй дүүрэгт онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өгчээ
ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн НҮБ-ын ХХААБ-ын захирал Цюй Дүньюйтэй уулзав