Б.Баярбаатар: Ерөнхий сайдын насанд хүрсэн хүү өөрөө хэт тансаглалын эх үүсвэрээ нотлох ёстой

2025-05-20 13:41:00

УИХ-ын гишүүн, Ёс зүйн хорооны дарга Баярбаатараас цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа.

Тэрбээр өнгөрсөн 30 жил Монгол улсын хөгжилд чөдөр тушаа болсон олон асуудлын цаана улс төр л байсаар ирсэн.Улс төржилтийг багасгаж улс орныхоо хөгжлийг хурдасгая гэх зорилгоор бид хамтарсан засгийг байгуулсан. УИХ-д дангаараа засаг байгуулах боломж байсан ч ажлаа урагшлуулах зорилгоор бусад намд урилга өгч хамтарсан засагтаа оруулсан.   

Талбай дээр жагсаж, үзэл бодлоо илэрхийлж байгаа залуучуудын зөв. Тэд тодорхой төвшинд бизнес эрхэлж, татвар төлөөд хөл дээрээ босох гэж хичээж байгаа. Гэтэл нөгөө талд хэт тансаглал гарч ирсэн нь нийгмийг бухимдуулж байна. Хэн ч бухимдах асуудал. Тиймээс гүйцэтгэх засаглалын 23 настай хүү орлогоо нотлох ёстой.  Чадахгүй бол хуулийн хариуцлагаа ч хүлээх ёстой гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.