АТГ: Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгаж байна
2025-05-19 17:18:00

Авлигатай тэмцэх газраас Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэх мэдээллийг өглөө. Өнгөрсөн дөрөвдүгээр сард /2025.04.24/ гурван байгууллагаас бүрдсэн ажлын хэсгээс мэдээлэл хийхдээ "2025 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гэмт хэргийн талаарх мэдээллийг ирүүлсэн.
Уг мэдээллийг Авилгатай тэмцэх газар болон Улсын Ерөнхий прокурорт ирүүлсэн учир 2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хэрэг бүртгэл нээсэн. Уг тогтоолын дагуу хүлээн авч хянаад "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан байж болзошгүй", "Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй" гэх асуудлаар хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэсэн юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.