О.Алтангэрэл: Ерөнхий сайд шалгуулахад бэлэн байгаа юм байна. Ард түмнээсээ уучлалт гуйж байгаа юм байна

2025-05-19 17:12:00

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр" Хуульд заасны дагуу Ерөнхий сайдтай холбоотой асуудлыг шалгах ёстой гэсэн байр суурьтай байна. Хуулийн дагуу шалгаад үнэхээр хууль бус байгаа нь илэрвэл хариуцлага тооцох боломжтой. Үүнийг шалгаж, тогтоодог байгууллага тусдаа бий.

Ямар ч байсан Ерөнхий сайд шалгуулахад бэлэн байгаа юм байна. Ард түмнээсээ уучлалт гуйж байгаа юм байна. Ерөнхий сайдын ярианд улс төрийн үйл ажиллагаа явуулаад байгаа хэсэг бүлэг нөхдүүдийг дурдсан юм байна гэж ойлгосон. Ойлгомжгүй зүйл байвал хэлсэн хүнээс нь асуусан нь дээр болов уу.

Манай намын хувьд асуудлаа нээлттэй ярьдаг. Олон талын байр суурьтай гишүүд байдаг. Нам бол дотроо дүрмийнхээ дагуу асуудлаа шийдээд явна. Намын шийдвэр нам дээрээ, төрийн шийдвэр төр дээрээ байх нь зөв. Хамтарсан засгийн газрын гэрээг ил байдаг гэж ойлгож байна. Тиймээс нам дотор ил гаргаад тавьчих ёстой л асуудал байх. Үүнд нууц зүйл байхгүй" гэлээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.