Монгол төгрөгийн үнэ цэнэ буурч байна

2025-05-19 11:23:00

 Монголбанкны албан ханшаар доллар 3572.83, юань 496.11 төгрөг байгаа юм.  Арилжааны банкууд болон ББСБ-ын валют солих цэг, нийслэлийн валют солилцооны “Найман шарга” төвд ам.долларыг 18-28 төгрөгийн зөрүүтэй зарж байгаа бол юанынх 3.89 төгрөгөөр илүү байна. Тухайлбал, валют арилжааны "Найман шарга" төвд өчигдөр 14:51 цагийн ханшаар нэг ам.доллар 3595 төгрөгөөр авч 3605 зарж байлаа. Мөн юань авах үнэ 498 төгрөг бол зарах үнэ 503 төгрөг байв. 

Төгрөгтэй харьцах гадаад валютын ханшийн өөрчлөлт нь ам.доллар энэ оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 165.1 төгрөгөөр өссөн бол сарын дотор 66.2 төгрөгөөр өссөн байна. 

Мөн евро өмнөх оны мөн үеэс 355.2 төгрөг, сарын өмнөхөөс 210.2 төгрөг, рубль өмнөх оны мөн үеэс 6.2, сарын өмнөхөөс 1.8 төгрөг, юань жилийн өмнөхөөс 18.7 төгрөг, сарын дотор 5.5 төгрөгөөр тус тус чангарсан дүнтэй байна. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.