Б.Дэлгэрсайхан: Сэхэ-Шивээхүрэн боомт түрүүлээд ашиглалтад орно

2025-05-16 14:53:00

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхнаас  хил холболтын бүтээн байгуулалтын асуудлаар зарим зүйлсийг тодрууллаа. 

Бүтээн байгуулалтын долоон цогц ажил бий. Ямар дарааллаар ажлуудаа хийх вэ?

Зам тээврийн яам эдгээр ажлуудаас замын угсралт барилгын ажлаа л хариуцна. Долоон цогц ажлаас зарим нэг худалдан авах ажлууд бий. Тухайлбал, хил гаалийн тоног төхөөрөмж авах нь тухайн байгууллага, Сангийн яам хариуцахаар  болсон. Зөвхөн барилгын ажилд л тендер зарласан.

900 орчим тэрбум төгрөгийнхөө зардлыг хэзээ нөхөх юм бэ, сайдаа?

Анх 979 тэрбум байсныг буулгаад 840 тэрбум төгрөгийн тендер зарласан. Жилд 30 сая тонноор бодоход 1-2 жилд өртгөө нөхнө гэсэн тооцоо бий. Төмөр зам бол хамгийн өртөг багатай тээврийн хэрэгсэл, төмөр зам холбогдчихвол өргөн царигаараа 30 сая тонн, нарийн царигаараа 10 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэж тооцож байгаа юм.

Хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулах үндсэн чиглэл нь дараа дараагийн боомтуудыг холбох ажлыг авч үзнэ гэсэн байгаа. Сэхэ-Шивээхүрэн боомт түрүүлээд ашиглалтад орох юм биш үү?

Ганцмод барилгын ажил эхэлмэгц бусад боолтын хил холболтын ажлын хэлэлцээр явуулж эхэлнэ гэж хэлэлцээрт заасан. Үүний дагуу өөрийн чинь хэлсэн Сэхэ-Шивээхүрэн боомтын холболтын асуудал бол үндсэндээ 300 метрийн л зай бий.

Уг 300 метрийг үргэлжлүүлээд энэ ажлынхаа араас шууд холбоно. Сая Ерөнхий сайд ширээний ард уг асуудлыг ярилаа. Энэ ажлыг үргэлжлүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Тиймээс Сэхэ-Шивээхүрэн боомт түрүүлээд ашиглалтад орох бүрэн боломжтой.


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.