24 цагт улаанбурханы 73 шинэ тохиолдол бүртгэгдэв
2025-05-16 14:20:00
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1964 болсон бол 1390 тохиолдол нь эмчлэгдэн, хяналтаас гарсан байна. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд 73 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 21 тохиолдол нь эмнэлэгт хэвтэж, мөн зөрж 24 тохиолдол эмчлэгдэн эмнэлгээс гарсан аж.
Батлагдсан 1964 тохиолдлын дийлэнх нь 10-14 насныхан эзэлж байна. Иймд дээрх насны хүүхэдтэй бол нөхөн дархлаажуулалтад хамруулах нь улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.
Энэ өвчний халдвар авсан тохиолдолд халуурна, биед нь толбот гүвдрүүт тууралт гарна, ханиалгана, нүд нуухтана, араа шүдний ард цагаан цэг гарах зэрэг шинж тэмдэг үзүүлнэ. Энэ тохиолдолд зайлшгүй эмчид хандах ёстой.
Тууралт гарсан эхний дөрвөн өдөр, хойших дөрвөн өдөр хамгийн их халдварлалтын индекс өндөр байдаг. Иймээс халдвар авсан хүнтэй хавьтагч болсон нөхцөлд дараах бүлгийнхэн илүүтэй анхаарах шаардлагатай. Үүнд, вакцинд хамрагдах нас нь болоогүй 0-8 сартай хүүхэд, жирэмсэн эх, архаг суурь өвчтэй хүн, дархлаа дарангуйлах эм хэрэглэж байгаа, вакцинд хамрагдаагүй бүлэг хамгийн түрүүнд улаанбурхан өвчнөөр өвдөх эрсдэлтэй.
Улаанбурханы халдварын гол эх үүрхай өвчтэй хүн. Агаар дуслын замаар халдварладаг. Хавьтал болсон тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг сайн сахих хэрэгтэйг сануулж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


П.Наранбаяр: Багшийн үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох ямар ч эдийн засгийн боломжгүй
Багш нарын цалинг 15-20 хувь нэмэхээр болжээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын их засварын ажил дуусжээ
ХЭН ЮУ ХЭЛЭВ: Багш нарын ажил хаялтын тухай П.Наранбаярын тайлбар
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр төр гутаасан хэмээн шүүхэд өгчээ
Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг
Телеграмм, фэйсбүүк платформ ашиглан иргэдээс 2,8 тэрбум төгрөг залилсан этгээдийг баривчилжээ
Г.Ялалт: Хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ
Увс аймагт мал тууж яваад сураггүй болсон 67 настай иргэнийг эрэн хайж байна
Чингэлтэй дүүрэгт онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өгчээ
ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн НҮБ-ын ХХААБ-ын захирал Цюй Дүньюйтэй уулзав