Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
2025-05-16 14:13:00
Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш 70 жилийн дараа хийгдэж буй 2 дахь холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр эхлүүллээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих хэлэлцээрт "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Артур, "Чайна Энержи Ганцмод төмөр замын хөрөнгө оруулалт" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ван Шанжунь нар гарын үсэг зурлаа.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх ба төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг бөгөөд УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


П.Наранбаяр: Багшийн үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох ямар ч эдийн засгийн боломжгүй
Багш нарын цалинг 15-20 хувь нэмэхээр болжээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын их засварын ажил дуусжээ
ХЭН ЮУ ХЭЛЭВ: Багш нарын ажил хаялтын тухай П.Наранбаярын тайлбар
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр төр гутаасан хэмээн шүүхэд өгчээ
Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг
Телеграмм, фэйсбүүк платформ ашиглан иргэдээс 2,8 тэрбум төгрөг залилсан этгээдийг баривчилжээ
Г.Ялалт: Хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ
Увс аймагт мал тууж яваад сураггүй болсон 67 настай иргэнийг эрэн хайж байна
Чингэлтэй дүүрэгт онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өгчээ
ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн НҮБ-ын ХХААБ-ын захирал Цюй Дүньюйтэй уулзав