Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хороо хуралдлаа

2025-05-16 11:20:00

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар Бага хурлыг (COP17) 2026 онд Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан тус арга хэмжээний соёл, урлагийн арга хэмжээ, ойрын зайн аялал, төлөөлөгчдийг байршуулах чиг үүргийг хариуцсан дэд хороо анхны хурлаа 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хийлээ.

Хурлаар соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хороо чиг үүргээ гишүүдэд танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх 2025-2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн талаар санал солилцов. 

Олон улсын арга хэмжээг зохион байгуулах нь Монгол Улсыг сурталчлан таниулах, нэр хүндийг өсгөх, аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтой тул дэд хорооны зүгээс онцгой ач холбогдол өгч, хорооны хурлыг тогтмол зохион байгуулж, ажлыг эрчимжүүлэхээр шийдвэрлэлээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.