333 энтертайнмент Буянт-Ухаа спортын ордонтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2025-05-15 15:46:00

Урлаг спортын томоохон үйл ажиллагаа, олон улсын түвшний тоглолтуудыг эх орондоо мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг 333 энтертайнмент буюу “Хөгжил 333” ХХК тавдугаар сарын 10-ны өдөр Буянт-Ухаа спортын ордонтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг санамж бичиг нь 2022 оны Монгол улсын засгийн газрын 340-р тогтоолын дагуу төр – хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв” ТӨААТҮГ-аас зарласан төслийн сонгон шалгаруулалтад “Хөгжил 333” ХХК шалгарснаар ийнхүү санамж бичгийг талууд баталгаажууллаа.
”Буянт -Ухаа спортын ордон “ нь 2009 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 5000 хүний суудалтай манай улсын хамгийн том битүү спорт танхим бөгөөд 2022 онд уг байгууламжид дахин их засвар хийгдсэнээр зөвхөн спортын арга хэмжээнээс гадна олон төрлийн энтертайнмент арга хэмжээг зохион байгуулах боломж бүрдсэн байна. 333 энтертайнмент нь урлагийн арга хэмжээ зохион байгуулах, кино нэвтрүүлэг, төрөл бүрийн клипийг чанарын өндөр түвшинд хийхээс гадна маркетинг зөвлөх үйлчилгээ, спорт багуудын маркетинг менежмент, медиа ажлуудыг хийж ирсэн. 2022 оноос эхлэн “Зуны зугаа” , “ Triple X Music festival”, “Люмино& Татар” хамтлагийн ойн баярын тоглолт, “ Их хүрээ” ардын дууны тоглолт, Сагсан бөмбөгийн дээд лигийг таван жилийн хугацаанд тус тус амжилттай зохион байгуулж байжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.