Доржхандын популизм
2025-05-15 14:10:00

ХҮН МАН,АН нийлээд засаг барихаар гар барилцсан учир гар барьсан нөхдөө өмөөрсөн утга бүхий зүйлс намын тэргүүлэгч нар ярьж байна. Тодруулбал Засгийн тэргүүний хөрөнгөөсөө давсан, бүр энгийн талх боов биш тансаг зэрэглэлийн брэнд цүнх, сууц машины тухай яригдаж байхад анх орлогоо нотло хөдөлгөөн эхлүүлж байсан Доржханд
“Би Л.Оюун-Эрдэнийг худлаа хэлдэг, хулгай хийдэг хүн гэж боддоггүй. Түүний тухай ярьж буй зүйлс бол улс төрийн явуулга.
Тиймдээ ч эдийн засгийн бодлого, макро түвшний бүтээн байгуулалт ярих үеэр л ийм асуудлыг сөхөөд гаргаад ирлээ. Үнэхээр ийм байсныг мэдсэн бол өмнө нь гаргаж тавихгүй яасан юм. Учраа мэдэх хүмүүс энэ нөхцөл байдлыг хараад үнэлэлт дүгнэлт хийгээрэй. Мэдээж Оюун-Эрдэнэ өөрийнхөө орлогыг нотлох учиртай. Олон улсад энэ бол энгийн жишиг.
Үүнийг шаардах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ үүний цаана улс орны эрх ашгийг хөндсөн, чухал үйл явц өрнөж байгаа гэдгийг бид мартаж болохгүй. Лу.Гантөмөр ч Доржханд би ч Оюун-Эрдэнэ ч ялгаагүй хулгай хийх хүмүүс биш. “Бидэнд ашиг сонирхлоор нэгдсэн зүйл байхгүй. Бид нийтлэг үнэт зүйлс дээр хамтарч ажиллаж байна" хэмээн попров
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.