ЧУУЛГАН: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмнэлгийн чөлөөтэй байна

2025-05-15 12:56:00

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд 126 гишүүнээс 66 нь оролцож, 52.4 хувийн ирцтэй байна. Хуралдаанд оролцоогүй гишүүдээс орон нутагт 10 гишүүн буюу Ц.Мөнхбат, Х.Баасанжаргал, Н.Наранбаатар, Б.Баярбаатар, Ж.Баясгалан, Р.Сэддорж, Б.Тулга, Г.Ганбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан нар ажиллаж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар эмнэлгийн чөлөөтэй байна.

Харин бусад 20 гишүүн нь гадаадад томилолттой байгаа гэж УИХ-ын Тамгын газраас мэдээлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Мандухай, Ч.Анар, Ц.Мөнхтуяа, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Д.Пүрэвдаваа, Д.Бум-Очир, С.Бямбацогт, А.Ундраа, А.Ганбаатар, Н.Учрал, Ч.Ундрам, Б.Уянга, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, Д.Цогтбаатар, Х.Ганхуяг, О.Цогтгэрэл, С.Цэнгүүн, Г.Дамдинням, С.Замира, Ж.Золжаргал, Д.Энхтуяа, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нар гадаадад томилолтоор явжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.