БНСУ-д 17 мянган монгол иргэд хууль бусаар ажиллаж байна 

2025-05-15 10:26:00

БНСУ-ын хил дээр Монгол иргэдийн эрхийг нь зөрчиж, хүнлэг бус харьцаж байгаа гэх асуудлаар олон иргэн ГХЯ-нд гомдол гаргажээ. Тиймээс өнөөдөр Монгол-Солонгосын парламентын бүлэг хуралдаж дээрх асуудлаар харилцан ярилцахаар төлөвлөжээ. 

БНСУ-д манай 54 мянган иргэн оршин сууж байна. Тэдний 17 мянга нь хууль бусаар оршин сууж байна. Энэ 17 мянган иргэнийг нэг удаа хууль ёсны болгох асуудлыг хөндье гэж бодож байгаа. Хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн эрх зөрчигдөж байгаа. Ямар ч тохиолдолд хүний эрх зөрчигдөх ёсгүй гэдгийг Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ онцолж байна. 


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.