БНПУ-д хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

2025-05-13 14:33:00

Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Варшавын Их сургуулийн профессор Агата-Бария Стажинск нартай хамтран Польш улсын Ур чадварын Академи болон ШУА-ийн архивтай хамтран нэрт Монголч эрдэмтэн профессор Л.В.Котвичийн архивд хадгалагдаж буй Монгол Улсад 1915-1916 онд хэрэгжүүлсэн хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэн “Монгол улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” хэмээх 9 боть номыг хэвлүүлж, нээлтээ хийлээ.

Дэлхийн олон орны архив, номын санд Монголын түүх, соёлын өвтэй холбоотой бичгийн болон эд өлгийн дурсгалууд хадгалагдсан байдаг. Уг хүн ам, статистикийн баримт цуглуулгууд нь Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа хийгдсэн XX зууны хамгийн томоохон хүн ам, эдийн засгийн бүртгэл, судалгааны болоод хэрэглээний чухал баримт гэдгийг номыг эмхэтгэн хэвлүүлсэн Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун нээлтийн үеэр онцлон хэлэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.