ССАЖЗЯ-ны салбарын хяналтын газраас Хэнтий аймаг дахь салбар байгууллагуудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна

2025-05-08 11:28:00

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Салбарын хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг Хэнтий аймагт 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс салбар байгууллагуудад зохион байгуулан ажиллаж  байна.

Салбар байгууллагууд:

  • Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар

  • Биеийн тамир, спортын газар

  • Ардын дуу бүжгийн Хан Хэнтий Чуулга

  • Аймгийн Нийтийн номын сан

  • Аймгийн Музей зэрэг байгууллагууд хамрагдлаа.

Энэ хугацаанд ажлын хэсэг Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбуньтай уулзаж дараах асуудлуудаар харилцан санал солилцлоо.


 1. Хэнтий аймгийн Дадал суманд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй тогтвортой аялал жуулчлал төслийн хэрэгжилт, ажлын явц,

2. АДБ-ийн Хан Хэнтий чуулгын хуучин барилгад засвар хийж, үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх,

3. АДБ-ийн Хан Хэнтий чуулгын шинэ барилга болон тоног төхөөрөмжийг өмчийн бүртгэлд авахад тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх,

4. Р.Чойномын нэрэмжит Нийтийн номын санг шинэ барилгатай болгох, газрын асуудлыг шийдвэрлэх,

5. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх цогцолборуудад түшиглэсэн олон улсын, улсын, бүс нутгийн чанартай эвентүүдийн чанарыг сайжруулах,

6. Биеийн тамир, спортын газрын барилгын орчин нөхцөлийг сайжруулах.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.