Гэрийн тооноор нь нэвтэрч, бага насны хүүхдийг дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

2025-05-07 18:17:00

Бага насны хүүхдийг гэртээ байхад нь үл таних хүн гэрийн тооноор нь нэвтэрч, дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, 2024 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Архангай аймгийн цагдаагийн байгууллагад “Үл таних хүн орж ирж, миний хоолойг боож, гар утсыг минь аваад явчихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад насанд хүрсэн эрэгтэй М нь насанд хүрээгүй Б-ийн биед халдаж, гар утсыг нь дээрэмдсэнийг олж тогтоосон байна. Улмаар уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, гэртээ байхгүй талаарх мэдээллээ бусдад мэдэгдэхгүй байх, цахим орчинд хуваалцахгүй байхыг сэрэмжлүүллээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.