Нүүрсний үнэ өсөх хандлагатай байна

2025-05-07 13:12:00

Улсын төсвийн орлогыг бүрдүүлэгч гол хөшүүрэг нүүрсний үнэ дэлхийн зах зээлд он гарсаар 44 хувиар унаж, тонн тутам нь 100 ам.доллароос буурч дөрөвдүгээр сарын 23-нд 93 ам.доллар болсон нь хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт болсон юм. Тэгвэл үүнээс хойшхи хугацаанд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ алгуур сэргэж өнөөдөр 99.40 ам.долларт хүрээд байна.

Учир нь дэлхийн нүүрсний зах зээлд томоохон тоглогч Австралийн нүүрсний нийлүүлэлт буурах эрсдэл нь Азийн орнуудад нүүрс олборлолтын хэмжээ ихсэж эрэлт буурах дарамтыг түр зуур нөхсөнөөр ийнхүү нүүрсний үнэ сэргэхэд нөлөөлжээ. 

Нүүрсний үнийн уналт, геополитикийн тодорхойгүй байдал нь манай улсын хувьд энэ жил нүүрсний үнийг дунджаар 105 ам.доллароор төсөөлж байснаас доогуур унаж 80 ам.доллароор экспортолсон нь орлого буурах, үүнийг дагаад гадаад худалдааны үзүүлэлтүүд муудах байдлаар эдийн засагт савлагаа үүсгэсэн билээ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.