Их насны морь унасан 6 настай хүүхэд хүнд гэмтжээ

2025-05-05 13:34:00

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохиохыг хуулиар хориглосон байсан. Харин Засгийн газрын /2025.01.29/-ийн хуралдаанаар хаврын морин уралдааныг орон нутгийн удирдлагууд хариуцна. 12-оос дээш насны хүүхдээр морио унуулж болно гэсэн шийдвэр гаргасан юм. Морины уралдаанаар болон дулааны улиралд хүүхдүүд мориноос унаж бэртэж, амь насаа алдах харамсалтай осол ихээр гардаг.

Хамгийн сүүлд гэхэд бага насны хүүхэд уралдааны үеэр мориноос унаж, гэмтсэн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Тодруулбал, нийслэлийн Багануур дүүргийн эрүүл мэндийн хүлээн авах тасагт хурдан мориноос унасан хүүхэд ирлээ гэх дуудлага мэдээлэл энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Нэр бүхий иргэний их насны морь унасан зургаан настай хүүхэд уралдааны үед мориноос унаж гэмтсэн бөгөөд тухайн хэргийг нийслэлийн Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа аж.

Иймд морины уралдааны үеэр болон хөдөө орон нутагт хүүхдүүдээ морь унахад анхаарал сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.