Т.Мөнхсайхан: ЭМД санд одоо 1.6 их наядын санхүүжилт олгох боломж байгаа
2025-05-02 10:16:00

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт байхгүйгээс хувийн болоод улсын эмнэлгүүд үзлэг, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээндээ хязгаарлалт тогтоогоод буй. Энэ талаар Эрүүл мэндийн сайд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын сан одоогоор хүнд нөхцөлд орсон зүйл байхгүй.
Энэ онд тус сангийн төсөв 320 тэрбумаар нэмэгдэж, 2.3 их наяд төгрөгийн масанхүүжилттэй байгаа. Түүнээс 700 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Одоо эрүүл мэндийн даатгалын санд 1.6 их наяд орчмын олгох санхүүжилт байгаа.
Үүнийг бид он дуустал бүх саруудад, бүх эмнэлгүүдэд тэгш хуваарилалтыг нь хийгээд олгоно. Хуваарилалтын тухайд ямар нэгэн тусламж, үйлчилгээний тоо хязгаарлалтгүйгээр олгоход хүрэлцэхгүй.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт өгч байгаа санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий гурван хувьтай тэнцэж байна. Олон улсын тооцоо судалгаагаар зургаан хувьд хүрч байж эрүүл мэндийн салбар ямар нэгэн хязгаарлалтгүйгээр явах боломжтой. Тиймээс өнгөрсөн жил шиг санхүүжилтийг замбараагүй олгохгүйгээр эхнээс нь цэгцтэй, санхүүгийн хувьд сахилга баттай байхаар шийдээд явж байгаа гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.