“IN DA HOUSE”-ийн залуус ТАЛАРХЛЫН БАЯР-аа хийжээ
2025-04-29 12:35:00

“In Da House3” УСК-ны үзэлт хэдийнээ 200 мянга давжээ.
Тэгвэл “IN DA HOUSE”-ийн залуус 200,000 тасалбарын баяр, 6 сарын 27-ноос БНСУ-ын бүх кино театраар монгол кино албан ёсоор гарах болсны баяр, 1000 цуйвангийн баяр гээд ТАЛАРХЛЫН БАЯР-аа өнгөрөгч бямба гараг буюу 4 сарын 27-ны өдөр Ялалтын талбайд амжилттай зохион байгуулжээ.
“Мими” дуу, бүжгээрээ олны анхаарлыг татаж, цахим орчныг байлдан дагуулаад байгаа “Таван Марал Од” хамтлагийнхан ийнхүү нэгэн өдрийг олон мянган залуус, хүүхэд багачуудын хамт гайхалтай өнгөрүүлжээ. Талархлын баярын арга хэмжээ төсөөлснөөс илүү болсон хэмээн уран бүтээлчид сэтгэл дүүрэн байгаагаа цахим хуудастаа ч илэрхийлсэн байна.
Хүүхэд багачууд, залуус, хүрэлцэн ирсэн бүх хүн Мими бүжгийн Flash Mob хийж, азтан шалгаруулж, Монголын хамгийн алдартай, амттай, хүсэмжит цуйвангаар 1000 үзэгчийг дайлж, “In Da House” УСК-ны 3-р анги хүртэл хамтдаа байж, инээдмийн киног үзэх дуртай бүх үзэгчдээ ийнхүү талархал илэрхийлжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.