Гадны үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрээр 4 эм худалдан авахад 23.5 тэрбумыг хэмнэх боломжтой

2025-04-28 17:56:00

Хөнгөлөлттэй эмийн санхүүжилтэд 9.6 тэрбум төгрөг зарцуулсан гэх асуудлаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.Намхайноров хөнгөлөлттэй эмийг нэг эх үүсвэрээр авснаар 23.5 тэрбумыг хэмнэх боломжтой онцоллоо.

Тэрбээр "БНСУ-ын  үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой” гэв. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.