Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ
2025-04-28 17:11:00

Соёл урлагийн их сургуулийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэн 2022-2024 онд доктор (Sc.D), профессор Ч.Алтанцэцэгийн удирдлагаар хэрэгжүүлсэн “Монголын эзэнт гүрний үеийн монголчуудын үнэт зүйлс, соёл сэтгэлгээг баримтаар мөшгөх судалгаа” суурь судалгааны төслийн хүрээнд Монголын эзэнт гүрний үеийн дээл, бүсний сэнжит аягыг сэргээн бүтээж 04 дүгээр сарын 28-ны өдөр Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хүлээлгэж өгөв.
Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн лабораторид хадгалагдаж байсан Их нартын Баларын хадны оршуулгын олдвор болох Монголын эзэнт гүрний үеийн эрэгтэй дээлийг сэргээж, 1727 онд Сибириэс олдож эдүгээ ОХУ-ын Эрмитажийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй бүсний алтан шармал сэнжит аягыг “торгон хийц” урлалаар хуулбарлан урлажээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.