''Эрдэнэс таван толгой''ХК 2024 онд 4.5 их наядын цэвэр ашигтай ажиллажээ 

2025-04-28 11:35:00

“Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2024 онд нүүрсний экспортын 36 хувийг дангаараа, татварын орлогын 12 хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Нүүрс олборлолтын хувьд, сүүлийн таван жилийн хугацаанд 30.4 сая тонн, борлуулалт 29.6 сая тонн, орлого гурван тэрбум ам.доллар, татвар төлөлт 3.4 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. 

Харин 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Биржийн тээвэрлэлтийг компани өөрөө сонгон шалгаруулалт хийж, зохион байгуулж байна. Нийт 2023, 2024 онд нэг их наяд төгрөгийг хэмнэж чадсан. Өнгөрсөн 2024 онд 11 багц тендер зарлаж, 351 санал ирүүлснээс ерөнхий гэрээ байгуулсан 162 аж ахуйн нэгж байна. Нийт тээврийн хэмжээ 11.9 сая тонн байгааг албаныхан мэдээлсэн юм.


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.