Амгаланбаатар VS Бадамсүрэн: Танай аймагт чоно хэрэггүй бол манай аймагт чоно хэрэгтэй байна

2025-04-25 13:30:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн банйгын хороонд шилжүүллээ.

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр гишүүн асуулт асуулт Амгаланбаатар гишүүн өөрийн санаачилсан хуулийн төслөө хамгаалан хариулт өглөө. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:  Монгол Улс өнөөдөр 57 сая толгой малтай, 13100 орчим чоно байна.  О.Амгаланбаатар гишүүн ээ, таны сонгогдсон Говь-Алтай аймагт 383 чоно байна, яамны судалгаагаар. Тооцоо судалгаатай холбоотой асуудлаа холбогдох яам, аймаг сумын Засаг даргын Тамгын газар хариуцлагатай хандах хэрэгтэй. Цаашдаа мал сүрэг барьж байна гэдэг агуулгаар чоныг оруулж ирээд, үргэлжлүүлээд Өвөрхангай аймаг ирвэсний асуудал оруулж ирээд зэрлэг амьтад руугаа ороод эхлэх вий дээ гэсэн бол 

УИХ-ын гишүүн Бадамсүрэн: Манай зүүн аймагт бол саарал чоно зээрийг халвдарт өвчнөөс сэргийлж байдаг чухал амьтан. Чоно айлын хот руу ороод байна гээд л чонотой холбоотой хориг тавиад байх нь учир дутагдалтай. Баруун аймагт ч байгалийн тэнцвэрийг хадгалдаг амьтан байгаа манай зүүн аймагт бол чоно хэрэгтэй амьтан гэхэд 

УИХ-ын гишүүн Амгаланбаатар: Чоно хөөж яваад алах тухай биш шүү манайхаан. Одоо жишээ нь баруун аймагт айлын хотонд галзуу чоно орж ирэхэд аргагүй хамгаалалт хийж ганжингаар цохиж алсан гэдэг ч юм уу энэ мэтээр амь нас эд хөрөнгөө хамгаалсан тохиолдолд торгохгүй гэж байгаа юм. Одоо говь, хангайн бүсэд малчдын орлогын эх үүсвэр болсон бод малынхаа төлийг бүрэн авч чадахгүй байна. Энэ мэтчилэн хүний амь нас эд хөрөнгөөс давсан хуулиар хамгаалагдсан чоно байгаад байна гэв.  


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.