Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Эверестийн оргилд амжилттай гарчээ

2025-04-24 15:40:00

Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 20 жилийн дараа дэлхийн дээвэр ноён оргил 8848 метрийн өндөрт оршдог Эверестэд дахин хөл тавьжээ. Тэрбээр  2025 оны дөрөвдүгээр сарын 21-нд,  Эверест ууланд очиж Зууны манлай, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн ач хүү, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Гавьяат жүжигчин, “Хар сарнай” хамтлагийг үүсгэн байгуулагч ахлагч С.С.Амармандахын “Хар сарнай” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан тугийг Эверест ууландаа мандуулжээ.

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр энэ өдрүүдэд Непалыг зорьж, Кайлашийн гороо, Эверест уулын үндсэн отог хүрэх аяллыг ахлан яваа. Дэлхийн дээд Эверест, ариул уул Кайлаш, Кала Патар (5644 м), Лобуче (6119 м) оргил, Катманду хотоор уулчидтай аялсан “Хар сарнай” хамтлагийн туг Эверестийн үндсэн отогт намиран, мандсан нь магадгүй Монголын төдийгүй дэлхийн хамтлаг, дуучдын хамгийн анхны тохиолдол байх.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.