Монгол бөхөнгийн тоо толгой 7 дахин өсжээ
2025-04-23 15:59:00

Тачир сийрэг ургамалтай, усаар ядмаг, зундаа аагим халуун, өвөлдөө тэсгим хүйтэн хатуу ширүүн уур амьсгалтай Монголын говьд дасан зохицож, цөлөрхөг хээрийн байгалийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг амьтан бол монгол бөхөн.
Байгалийн хүнд хэцүү уур амьсгалыг даван туулдаг энэ амьтны хамгаалж, тоо толгойг нь нэмэгдүүлхэд хүний оролцоо зайлшгүй хэрэгтэй тул сүүлийн хориод жил бөхөн хамгаалах чиглэлд анхаарч жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн Бөхөн хамгаалах өдрөөр зарлаж үр дүнтэй олон санаачлагын үр дүнд өнөөдөр Монгол бөхөнгийн тоо толгой 7 дахин өсөж 23 мянгад хүрчээ.
Ан агнуур, ган, зуд амьдрах орчны хязгаарлалтаас үүдэн бөхөнгийн тоо эрс буурч 1981 он гэхэд Шаргын говь, Махарын бүс нутагт нийтдээ 1000 орчим тоо толгой үлдээд байсан бөхөнгийн тоо толгой энэ хэмжээнд өссөн нь сайн үр дүн ч сэтгэл тайвшрах болоогүй. Учир нь, монгол бөхөн одоо ч олон эрсдэл дунд амьдарсан хэвээр.Тиймээс Монголын цөлөрхөг бүсийн байгалийн тэнцвэрийг хадгалдаг энэхүү ховор амьтаныг хайрлаж хамгаалхад иргэн та ч чухал үүрэгтэй шүү.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.